• М.Энхболд:Судалгааны дүн өндөр байсан ч намын бодлого,шийдвэрийн дагуу нэр дэвшсэнгүй

    2020-05-17
    УИХ-ын гишүүн М.Энхболд энэ удаа нэр дэвшилгүй үлдсэн. Энэ тухайгаа тэрбээр Фэйсбүүк хуудсандаа дараахь талархлын үгийг бичжээ.
     “УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    Хүндэтгэсэн: Боржигон овогт Миеэгомбын Энхболд” гэсэн байна.
    gereg.mn

    Холбоотой мэдээ