• Л.Наранбаатар З.Энхболдтой өрсөлдөхөөр “Сахигтун!Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшчээ

    2020-05-17

    АН-ын даргын зөвлөх З.Энхболдын тойрогт өрсөлдөнө хэмээн хэдэн жилийн турш ярьж ирсэн эдийн засагч Л.Наранбаатар Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ. Тус тойрогт АН-ын даргын зөвлөх З.Энхболд намынхаа ҮБХ-ны гишүүн М.Тулгатыг шахаж нэр дэвших эрхээ авчээ. М.Тулгат энэ тухай Нүүр номондоо Намын дүрмээ, ҮБХ гишүүдээ дэвсэлж байгаа хүмүүст сонгогчид, жирийн иргэд бол зүгээр л өт юм байна. гэж бичжээ. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэлд  Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам” нэгдэн орсон бөгөөд нийт 76 тойрогт нэр дэвшигчдээ тодруулсан байна.

    МАН-аас тус тойрогт Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өрсөлдөх юм.

    Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшигчидтэй танилцана уу.

    ҮНДСЭН ХУУЛИЙН САХИГТУН 19 ЭВСЛЭЭС 2020 ОНЫ УИХ-Н СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЛАА

    Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа.

    Posted by Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл on Saturday, May 16, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ