Д.Нямхүү:ОХУ-аас ирсэн оюутнуудын 93-т нь коронавирус илэрлээ

2020-05-17

Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан байсан нэг оюутан эдгэрч сувиллын хяналтад шилжлээ. Мөн сувиллын хяналтанд байсан хоёр турк иргэн гэртээ ажиглалтад гарахаар болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 156 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ. ОХУ-аас ирсэн нэг цэргийн оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрчээ.

Ийнхүү ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн хүмүүсээс 93-т нь коронавирус илрээд байна. Click To Tweet

ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа хүмүүсийн 23 нь биеийн байдал хүндэвтэр,92 нь дунд зэрэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ