Нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал үргэлжилж байна

2020-05-16
МАН-ын Бага хурлын VI хуралдаан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Бага хурлын гишүүдийн 84 хувийн ирцтэйгээр, Тусгаар тогтнолын ордны долоон өрөө, танхимд хуваагдан хоорондоо цахимаар шууд холбогдон хуралдааны үйл ажиллагаа явагдаж байна. Холбогдох байгууллагаас гаргасан коронавируст халдвараас сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх зөвлөмжийг Удирдах зөвлөлийн ажлын албанаас гаргажээ.
Хуралдаанд оролцогчид амны хаалт зүүх, хоорондоо 1-1.5 метрийн зайтай суух, тогтмол гараа ариутгах, гар барьж мэндлэхгүй байх зөвлөмжийг дагаж мөрдөж байна.
Энэ удаагийн хуралдаанаар зарим Бага хурлын гишүүдээ чөлөөлөх, томилох болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдийнхээ нэрийг СЕХ-нд хүргүүлэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ