“Швед улсад коронавирусын халдвар авсан монгол хүний биеийн байдал маш хүнд байна”

2020-05-16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Дэлхийн 216 орон нутагт коронавирусын халдвар бүртгэгдэж,4.2 сая хүн өвчлөөд буй. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 108 мянган хүн 5,600 хүн нас баралт гаржээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-аас сүүлийн хэдэн долоо хоногт Европ,Хойд Америкт кавасаки өвчинтэй төстэй шинж тэмдэг илэрч байгаа нь коронавирустэй холбоотой байх боломжтой байна.

Тиймээс дэлхий нийтэд энэ төрлийн хам шинж илэрч байгаа талаар анхаарч ажиллахыг ДЭМБ-аас зөвлөж байна.

Мөн Швед улсад нэг Монгол иргэн коронавирусын халдвар авч,биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратад байна. Энэ хүний ар гэрийнхэнтэй ХӨСҮТ-ийн эмч нар ар  холбогдож зөвлөгөө өгсөн” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ