• Ц.Элбэгдоржийг 13 хүнтэй уулзуулахгүй, хилээр гаргахгүй байхаар хязгаарлалаа

    Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагч татсан.
    Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа.

    Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гаргасан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ