• Хятадын Сычуань мужийн төв Чэнду хотоос 6000 булш бүхий онгон илрүүлжээ

    Хятадын археологичид тус улсын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид малтлага хийх үеэр Байлдаант улсын үе (МЭӨ 475 – МЭӨ 221), Хан, Тан, Сүн, Мин гүрний (1368-1644) үед холбогдох 6000 гаруй эртний булшийг олжээ. Тэд энэ сарын 14-нд судалгааны үр дүнгээ тайлагнав.

    Нээлтийн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Үүнийг Сычуань мужийн төв Чэнду хотод байрладаг Соёлын дурсгал, археологийн судалгааны хүрээлэнгийн ажилтнууд хийжээ. 10.34 хавтгай дөрвөлжин километрийн талбайтай Шиньчуань инновац технологийн хүрээлэнгийн хашаанаас илрүүлжээ.

    Чэндугийн өмнөд хэсэгт хийсэн малтлага нь 2015 оны 3-р сараас эхэлсэн. Эрдэмтэд зөвхөн одоо, энэхүү том хэмжээний ажлынхаа урьдчилсан дүнг гаргажээ. Нийтдээ 6000 гаруй янз бүрийн төрлийн булш олдсон гэж мэдээлж байна.

    Нэмж дурдахад археологичид олон орон сууцны барилгын үлдэгдлийг олжээ, зарим нь неолитын үеэс эхэлсэн гэнэ. Мөн Номхон далайн болон Энэтхэгийн далайн гүнээс олборлосон сувд, ваар, хүрэл, чулуун эдлэл, зоос зэрэг олон арван мянган соёлын дурсгал олдсон байна.

    “Бидний олж авсан өгөгдөл нь эртний Хятад, барууны хоорондох соёлын харилцааг судлахад маш чухал юм” гэж малтлагын менежер Зжо Жицян хэлээд “Тэд Торгоны замын туршид эртний үед үүссэн нийгмийн өөрчлөлтийн динамикийг ажиглахад тусална” гэжээ.

    Дашрамд дурдахад, хэд хоногийн өмнө БНХАУ-ын хойд хэсэгт Өвөрмонголоос нутгийн фермерүүд фрескээр чимэглэсэн гайхамшигт булшийг олжээ. Түүний нас нь 1000 орчим жил аж.

    Энэ нь Ляо гүрний засаглалын дунд буюу хожуу үед баригдсан (907-1125 он) – Хятадын хойд хэсгийн эртний нүүдэлчин ард түмэн болох Кидануудын байгуулсан гүрэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ