• Г.Занданшатар:Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой

    2020-05-15

    2016-2020 УИХ-ын отгон чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн.

    Тэрбээр “хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хууралдаан 71 удаа, түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль, тогтоомжийг хэлэлцэн баталлаа. Хорио цээрийн нөхцөлтэй энэ үед дунджаар 66 хувийн ирцийн хуралдаж богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.

    Та бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг амилуулах хэд хэдэн томоохон хуулиудыг баталлаа.

    Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн улирдлагын нэгж түүний тухай хууль зэрэг хэд хэдэн хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж, дараагийн парламентад хүлээлгэн өгч байна.

    Удахгүй болох сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ парламент эрх зүйн хувьсгал хийх эрхэм зорилгыг цаашид эрэмбэ дараатай үргэжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Эрхэм гишүүд ээ, Өнөөдөр УИХ-ын гишүүдээ төлөөлж, долоон гишүүнийг Монгол төрийн долоон эрдэнийг бэлгэдэж онцлон тодруулсан.

    Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөөх тууштай тэмцэл, төрийн тулгуур болдог төрийн түшээд туршлагатай парламентчид юм.

    Туршлагатай парламентчдыг бүтээхэд төр 20-30 жилийг зарцуулдаг. Эдгээрийн нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баригч УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцан, бодитоор хэрэгжүүлэгч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар юм.

    Энэ хоёр гишүүн Монгол төрийн хууль тогтоох байгууллагын нөмөр, нөөлөг түшиг тулгуур гэдгийг онцлон хэлье. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ