• УИХ Монгол төрийн долоон эрдэнэ түшээдээ тодрууллаа

    2020-05-15

    УИХ-ын нийт гишүүдээ төлөөлүүлж,Монгол төрийн долоон эрдэнийг бэлэгдэж долоон гишүүнийг онцлон тодрууллаа.

    1. Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, түүнийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нарыг Монгол төрийн манлай түшээдээр тодрууллаа.

    Ийнхүү тодруулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол төрийн ой санамж,шударга ёсны төлөө тууштай тэмцэл,төрийн тулгуур болдог түшээд бол манай туршлагатай парламентчид юм. Туршлагатай парламентчдийг бэлтгэхэд дор хаяж 20-30 жил шаардлагатай. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой ” гэсэн юм.

    1. Коронавирустэй тэмцэх үйлсэд эрүүл мэндийн салбараа манлайлан, монголын төр асрангуй,энэрэнгүй байхыг сануулсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Төрийн хатан эрдэнээр
    2. Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ,Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоог харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг төрийн манлай түшээдээр
    3. УИХ-д цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан,чуулганд бүтээлч хамтын ажиллагаатайгаар оролцсон Ж.Санжмятавыг төрийн манлай түшээгээр
    4. Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулжээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ