Монгол төрийн хичээнгүй түшээ батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардууллаа

2020-05-15

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан парламент өнөөдөр отгон чуулганаа хийлээ. Энэ удаагийн парламентын гишүүдээс долоон гишүүдийг онцгойлон өргөмжлөн батламжилсныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Коронавирустэй тэмцэх үйлсэд эрүүл мэндийн салбараа манлайлан, Монголын төр асрангуй,энэрэнгүй байхыг сануулсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Төрийн хичээнгүй түшээгээр тодруулжээ.

  • Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, түүнийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нарыг Монгол төрийн манлай түшээдээр
  • Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ,Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоог харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг төрийн манлай түшээдээр
  • УИХ-д цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан,чуулганд бүтээлч хамтын ажиллагаатайгаар оролцсон Ж.Санжмятавыг төрийн манлай түшээгээр
  • Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой. Долоон гишүүнийг тодруулсан ч гишүүн бүр шинэчлэлийн парламентад онцгой үүрэгтэй” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ