• С.Амарсайхан:Иргэдээс шан харамж хардаг,ажлаа хийж чаддаггүй албан тушаалтнууд сайн дураараа ажлаа өг

    2020-05-15

    Өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр Хотын дарга С.Амарсайхан дунд болон доод шатны газар,хэлтсийн дарга нарт ажлаа хийж чадахгүй бол сайн дураараа ажлаа өгөхийг анхаарууллаа.

    “Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс сайн дураараа ажлаа өгдөг,чадахгүй бол чөлөөлдөг тогтолцоо бүх шатанд явах ёстой.

    Ялангуяа дунд,доод шатны,газар хэлтсийн дарга нарын хүнд суртал,иргэдийг чирэгдүүлдэг,шан харамж хардаг,зориуд ажлыг удаашруулдаг байдал газар авсан.

    Цөөн хэдэн хүнээс болж нийслэлийн нийт албан хаагчдын нэр хүндэд нөлөөлж байна.

    Дээд шатанд гарсан шийдвэрүүд хэрэгжихгүй байх. Дүүргийн Засаг дарга нар,асуудал хариуцсан орлогч нар газар дээр нь ажлаа хянадаг байдлыг өшөө сайжруулах хэрэгтэй.

    Олон арван жил бугшсан,тогтсон буруу жишиг цэгцлэхэд амаргүй байна. Click To Tweet

    Барилгын компаниуд нь хэдэн арван тэрбумаар том том байшин бариад байдаг. Гаднаа байгаа алгын чинээ газраа тохижуулчихаж чадахгүй,явган хүний замаа засах нь биш өмнө нь байсан юмыг нь эвдэлж сүйтгээд байна.

    Энэ нь Хот байгуулалт,Газрын алба ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна.

    Үүрэг даалгавар өгдөг нь хэрэгждэггүй,эсвэл хагас дутуу хэрэгждэг.

    Өнөөдөр хүртэл ХӨСҮТ-ийн орцыг чөлөөлөх сарын өмнө гаргасан шийдвэр 5-аас гурав нь гарсан нэг нь гараагүй байна. Зам бөглөөд барилга барьсныг өчигдөр дахиад газар дээр нь очиж үзэж,албадан буулгаж байна. Ингэж шийдвэрийг дахин дахин эргэж хөрвүүлээд,өөрсдийнхөө хийх ажлаа хийхгүй байгаад байж болохгүй. Байгаа цаг хугацаандаа хариуцсан ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна.Зургадугаар сарын 1 гэхэд тэр явган хүний зам эвдсэн,аюулгүй байдал хангаагүй барилгын ажлыг буулга” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ