• Н.Цогбадрах:Коронавирусын улмаас нас барсан талийгаачтай ар гэрийхнийг нь салах ёс гүйцэтгүүлэхгүй

    2020-05-15

    Коронавирус халдвар эсэргүүцэх арга хэмжээг ХӨСҮТ-тэй хамтран ЗӨСҮТ зохион байгуулж буй. Тэгвэл ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах бэлэн байдлаа хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө.

    Голомтын эцсийн халдваргүйтлийг хэрхэн хийх талаар сургалтыг тогтмол явуулж,олон нийтийн үйлчилгээний газруудад кабины халдваргүйтэл хийдэг олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн хэрвээ коронавирусын улмаас нас баралт бүртгэгдсэн тохиолдолд мөрдөх Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 163 дугаар журмын талаар мэдээлэл өглөө.

    ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “Гадаадын улсуудад бөөнөөр нь оршуулж байгаа нь халдвар,хамгаагүйтлийн дэглэмийг зөрчиж байгаа хэрэг.

    Хэрвээ тухайн хүн коронавирусээр нас барсан бол ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй, эрүүл мэнд,цагдаа,буянгийн байгууллагууд багтсан УОК-ын ажлын хэсэг гарч, чандарлах газар нь авчраад,буян номыг нь лам нар хураад,чандарлах явцад мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж,гүйцэтгэнэ.

    Тэр байтугай чандрыг ар гэрийнхэнд нь болон бусдад дамжуулахгүй. Гадны оронд нас барсан бол чандрыг Монголд авч ирэхгүй.

    Эбола Африкт яагаад тасралтгүй гардгийн шалтгаан нь мусульманууд нас барсан хүнтэйгээ заавал салах ёс гүйцэтгэдэг” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ