Д.Нямхүү:Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрэн гарч байгаа сайхан мэдээтэй байна

2020-05-15

ХӨСҮТ-т захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэж,дараагийн шатны хяналт руу шилжиж байна. Нийт 20 хүнийг эдгэрүүлж ХӨСҮТ-ээс гаргасан байна.

20-иод насны дөрвөн оюутан,55 настай эмэгтэй эдгэрч гарлаа.

Эдгээр хүмүүс нь 25-55 хоногт эмчлүүлсний эцэст эдгэлээ.

Өчигдрийн байдлаар батлагдсан 98 тохиолдолтой болсноос нийт 78 хүн ХӨСҮТ-т үргэлжлүүлэн эмчлэгдэж байна. 14 их эмч,есөн сувилагч,есөн асрагч,есөн ариутгагчид ажиллаж байна” гэлээ.

Мөн 381 хүнд шинжилгээ хийснээс бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. Үүнд

  • Истанбулын онцгоор ирж ХӨСҮТ-т тусгаарлагдсан 190
  • Өмнөговьд тусгаарлагдсан 1
  • Дорноговьд тусгаарлагдсан 1
  • Тандалтын 2
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 5
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолооч
  • Тавдугаар сарын 1-нд Сөүлийн онгоцор ирж тусгаарлагдсан 130 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ