• Нэг ч хууль санаачлаагүй С.Жавхлан, Б.Наранхүү нарын араас А.Сүхбат, С.Эрдэнэ, Л.Болд нарын гишүүд оржээ

    2020-05-15

    “VIP76” сэтгүүлээс 2016-2020 оны парламентад суусан гишүүдийн санаачлан батлуулсан хуулийн тоог гаргажээ.

    УИХ-ын гишүүний үндсэн ажил хууль санаачилж, батлуулах. Хэн нь хамгийн сайн, хэн нь хамгийн муу ажилласан бэ гэдгийг санаачилж, батлуулсан хуулиас нь харж болно.

    Хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн талаарх мэдээллийг  өчигдөр хүргэсэн.

    Энд дарж уншина уу.

    Тэгвэл халаагаа өгч буй энэ удаагийн парламентад суусан гишүүдээс хэн, хэн хууль батлах  үндсэн ажлаа хамгийн муу хийсэн бэ гэдгийг харья.

    Тааруу  дүн авах гишүүдийг УИХ-ын гишүүн С.Жавхлан тэргүүлж, түүний араас  Б.Наранхүү, С.Эрдэнэ, А.Сүхбат, Л.Болд, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Г.Солтан, Ч.Улаан, М.Энхболд, Д.Мурат, О.Содбилэг, С.Батболд нарын 14 гишүүн  оржээ.

    Эдгээр гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 0-4 хуулийн төсөл санаачилж батлуулсан.

    Нэг ч хууль санаачлаагүй гишүүнтэй 3,4 хууль санаачлан батлуулсан хүнийг харьцуулах нь шударга биш.

    Гэхдээ л тэднийг 20-38 хуулийн төсөл санаачилж,  батлуулсан  нөхөдтэй нь харьцуулбал чамлах ч багадхаар байна.

    Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвшиж гарсан УИХ-ын гишүүн С.Жавхлан нэг ч хууль санаачлаагүй. Түүний нэрийг арга буюу хууль Монгол Улсын Үндсэн хуулийг  санаачилсан гэж оруулжээ.

    Харин тэр өөрийгөө төрд хэрэгтэй хүн гэж үзэн АН-д элсэж, УИХ-д дахин горилохоор санаархаж байгаа.

    Энэ дөрвөн жилийн парламентын хугацаанд С.Жавхлан гишүүн  үхэр тэрэг хөллөж, ташуур эргүүлэн морь унаж, хог түүсэн гээд хууль санаачилж батлуулахаас бусад  элдэв зүйлийг хийсэн. Энэ бүхнээс нь харвал тэр үнэхээр төрд хэрэггүй хүн аж.

    Тэгвэл С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат  нарын гишүүд хэдэн хуулийн төсөл санаачилсан талаарх мэдээлэл “VIP76” сэтгүүлд бичигдээгүй байна.

    Намаасаа гарч АН-д элссэн А.Сүхбат гишүүн ч мөн ялгаагүй хуулийн төсөл санаачилсан эсэх нь эргэлзээтэй байна.

    Чуулгандаа өдрийн од шиг суудаг Б.Наранхүү гишүүн бусдыгаа манлайлж хуулийн төсөл боловсруулна гэдэг юу л бол. Тиймдээ ч тэр энэ удаагийн парламентын 0-4 хуулийн төсөл санаачилсан гишүүдийн тоонд оржээ.

    Ц.Гарамжав гишүүний тухайд гурван хуулийн төсөл санаачлан батлуулж, нэг ажлын хэсэг ахалсан байна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
    • Баяжуулсан хүнсний тухай хууль
    • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    • Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл гэх мэт хуулийг санаачлан батлуулжээ.

    Түүний хувьд 1 ч  хууль батлуулаагүй гишүүний дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй харагдана.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрвөн хуулийн төсөл санаачлан батлуулжээ.

    • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тадаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
    • Зөвлөлдөх санал асуулгын тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлаг батлуулжээ.
    • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
    • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан ажиллажээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ