• Сергей Диордица:Коронавирус Монголыг аль хэдийнэ дайраад өнгөрсөн гэдэг нь худал цуурхал юм шүү

    2020-05-15

    УИХ-ын дарга Г.Зандаршатарын хүсэлтээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица Монгол хүн бусдаас илүү дархлаатай,энэ өвөл коронавирус Монголоор дайрч өнгөрсөн эсэх талаар мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Арванхоёрдугаар сард үл мэдэгдэх шинж өвчин анх бүртгэгдэхэд Монгол улсын Эрүүл мэндийн яам шуурхай арга хэмжээ авч,эрсдэлийг үнэлгээгээ хийлгэж,дотоод болон гадаадын хамтын ажиллагааг авч хэрэгжүүлж ажилласан. УОК аялал жуулчлал,боловсролын бүх шатны байгууллагаас гадна үндэсний хэмжээний Цагаан сарын баярыг цуцалж,хөл хөдөлгөөнийг хязгаарлаж,өндөр үр дүнтэй ажиллаж байна.

    Гэтэл Засгийн газар,Эрүүл мэндийн яам,эрүүл мэндийн ажилтнуудын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж болох цуу яриа гарч байна.

    Удахгүй зун болж,хүмүүс гадагшаа гарч найзуудтайгаа уулзахыг хүсч байгааг бид ойлгож байна. Гэхдээ дотооддоо халдвар гарах эрсдэл байгаа тохиолдолд бид хэзээ тайвширч болохгүй.

    Хүн бүрийг эрүүл мэндийн ажилтнуудын ажилд гараа угааж,ханиахдаа ам,хамраа таглаж,дасгал хийж,тамхи,архийг хэрэглэхээ больж,зайгаа барьж дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

    Монгол улсын хувьд 11,12 дугаар сард томуугийн улирал эхэлдэг.

    Энэ үеэр коронавирус Монголыг аль хэдийнэ дайраад өнгөрсөн гэх ойлголт нь шинжлэх ухааны ямар ч нотолгоогүй,цуу яриа.

    Коронавирус бол саяхан нээгдсэн өвчин мөн. Худал мэдээлэл,цуу яриа нь хүний эрүүл мэнд,аюулгүй байдалд маш сөрөг нөлөөтэй . Өөрт нь дархлаа тогтсон гэж бодож өөрийгөө болон бусаддаа аюул учруулж байна. Найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч,коронавирусээс дутхааргүй аюул учруулах эрсдэлтэй хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсч байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • 11,12,01 саруудад дэгдсэн ханиаданд яг ямар вирус байсан, энэ ханиадны хэдэн хувь нь яаж хүндэрч хэд нь нас барсан гээд хариу хүлээж байгаа асуудлууд байгаа.Тухайн үед нь яагаад анхаарч хариу өгөөгүй юм бэ? Шалтгаан нь юу байв? Үнэндээ бол хөл хорио тогтоож л сургууль цэцэрлэг хааж байж барьсан шүү дээ. 

    Холбоотой мэдээ