• Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн анхны ИХ НАЯТАН болно

    2020-05-15

    Дэлхий даяар хөл хориод орсон өнгөрөгч саруудад онлайн худалдааны салбар хамгийн их ашигтай ажилласны жишээ нь Амазон сайт юм. Амазон сайт 2020 оны нэгдүгээр улиралд нийт 75.5 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ.

    Comparisun судалгааны институтээс дэлхийн хамгийн анхны “Их наятан” бизнес эрхлэгч хэн болохыг таамагласан нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Судалгаагаар Амзоны үүсгэн байгуулагч,өдгөө 56 настай Жефф Безос зургаан жилийн дараа хамгийн анхны их наятан болох хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна.

    Түүний одоогийн нийт хөрөнгө 143 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд жил бүр хөрөнгө нь 34 хувиар,секунд бүрт хоёр мянган ам.доллараар өсдөг.

    Ийнхүү жил бүр 34 хувиар өссөнөөр зургаан жилийн дараа буюу 62 настайдаа дэлхийн анхны их наятан болох хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна. Харин арван жилийн дараа буюу 2036 онд Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 51 насандаа дэлхийн хамгийн залуу их наятан болохоор таамаглаж байна.

    Эх сурвалж:Unilad.co.uk

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ