• Т.Баярхүү:Терроризм гэхээр манайхаас хол юм шиг ойлгодог

    2020-05-15

    Монгол улсын Терроризстой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна.

    Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Монгол улс 2004 онд Терроризмтой тэмцэх тухай хуулийг баталсан байдаг. Үүнтэй холбогдуулан ТЕГ-ын дэргэд хүчний,онцгой,болон бусад яамд зэрэг 19 төлөөлөл бүхий Терроризмтой тэмцэх зөвлөл ажиллаж эхэлсэн.

    Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх,терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийг төслийг боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Терроризмыг манайхаас хол юм шиг ойлгодог боловч ирээдүйд урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын төвшинд шийдэж ажиллах шаардлагатай.

    -Мөнгө угаах,терроризмтой тэмцэхэд хангалттай хүч гаргаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон улсад гарч байна?

    -Мөнгө угаах нь тусдаа,терроризмын асуудал бол бас тусдаа. Жагсаалттай холбоотой биш бохир,авлигын мөнгөтэй тэмцэх асуудал яригдаж байна. Мөнгө угаахтай холбоотой нэгдсэн мэдээлэл удахгүй гарна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ