• Оюутолгой,Бонд,Хөгжлийн банк, дахин төлөвлөлтийн хэрэгт холбогдогсод нэр дэвших гэж байна

    Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөө маргааш тодорч дуусна. Авлигын хэргээр шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтаар МАХН-ын дарга Н.Энхбаяр лавтай нэр дэвшихгүй болсон.

    Тэгвэл Монгол улсыг 2012-2016 онд засаглах хугацаандаа 17 хувийн өсөлттэй эдийн засгийг өсөх нь битгий хэл хасах руу оруулж, гоё нэртэй баахан бонд авч, Хөгжлийн банкаар дамжуулан угаасан этгээдүүд сонгуульд дахин нэр дэвших гэж байгаа нь шударга явдал уу. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг хувийнх юм шигээ тарааж, дургүй нь хүрвэл өгөхгүй гэдэг байсан олноо “Фортуна” гэгддэг Н.Батбаяр нэр дэвших нь шударга явдал уу.

    Оюутолгойн ордын олиггүй гэрээнд гарын үсэг зурж С.Баярцогт АН-аас нэр дэвших гэж байна. С.Баярцогт гэрээнд гарын үсэг зурсны дараа Швейцарьт баахан оффшор данс нээлгэж олон сая ам.доллар илэрсэн гээд орон шоронд барьж хийгээд л байсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшорчдын мөнгийг оруулж ир гээд байсан таг. Оффшор дахь мөнгө, АТГ-ын баривчилгаа зэрэгтэй уялдуулаад С.Баярцогтыг АН-аас хөөж л байсан. Тэгвэл энэ удаа намынхаа дүрмийг уландаа гишгээд нөгөө нөхрөө өнөөдөр намдаа буцаан авч, маргааш нэр дэвшүүлэх гэж байгаа нь булай хэрэг мэт.

    Н.Алтанхуягийгаа намаасаа хөөсөн С.Эрдэнэ өөрөө дахин нэр дэвших эрхтэй юу. Нийгмийн даатгалын сан болоод уг салбарт бугшсан бүхэнтэй нэр холбогддог С.Эрдэнэ түүний цэргүүд сонгуульд нэрээ дэвшүүлэх, тэр бүү хэл Засаг барих ухааны юм бодож яваагаа өдөр ирэх бүр харуулсаар л байна.

    Гэр хорооллыг хаусжуулья хэмээн нэг удаа олныг молигодсон Э.Бат-Үүл тэргүүтэн эдүгээ дахин нэг удаа хулхидахаар наашилж явна. Гэвч тэр хүүтэйгээ хамт дахин төлөвлөлт нэрээр улсын хөрөнгө мөнгө идэж уусан нь хэрэгт шалгагдсаар байгаа билээ.

    Монголын улстөр цаашлаад том зургаараа монголын нийгмийг хоёр хуваан хагаралдуулж, талцуулж ирсэн АН болоод түүний лидер хэмээгчдийн бензин нэгэнт дуусчээ. Тэдний 30 жил идэж уусандаа пологтож  явах зуур ард түмэн гэдсээ татсаар туйлдаа хүрч явна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ