
ОХУ-аас ирсэн нийт 55 оюутнаас коронавирус илэрч,нийт тохиолдлын тоо 98-д хүрсэн. Огцом нэмэгдсэн өвчлөлийн улмаас иргэдийн дунд айдас түгшил үүсээд буй.Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү олон нийтийг сандрах хэрэггүй,харин ч залуу хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болохыг зөвлөлөө.
Тэрбээр “Энэ бол аргагүй ярих зүйл. Хүний сэтгэл санаа хамгийн чухал. Сэтгэл санаагаар унах нь эмчилгээний үр дүнд нөлөөтэй,хувь хүний дархлаа маш сулардаг учраас энэ хүүхдүүдээ сэтгэл санаагаар дэмжих нь эмчилгээнд оруулж буй та бүгдийн хувь нэмэр. Бусад улсууд өөрийнхөө иргэдийг яая гэж байхад бусад улсын иргэдийг тээр шааж байгаа нь үнэн. Бүх хүмүүс гадны улс орнуудад хүнд байдалд орсныг та бүхэн мэдэж байгаа. Гаднын иргэдийг шууд эх орон луугаа буцахыг зөвлөж байна,нийтийн дотуур байрнуудыг хааж,гадаад оюутнуудыг явуулж байна.
Элэг нэгт Монголчууд,ирээдүй болсон хүүхдүүдээ авч ирж,эрт илрүүлж хяналтандаа авсан нь Монгол хүний ёс чанар мөн. Ихэнхидээ хөнгөн хэлбэрээр өвдөж,эдгэрэх хувь тавилан сайтай байгаа учраас бид сандрах хэрэггүй.
Сэтгэл санаа болон эмийн эмчилгээг хавсарч ирснээс коронавиурсн халдвар авсан иргэдээ босгож ирэх нь юу юунаас илүү чухал.
Бидний хувьд таван сарын хугацаанд туршлагажлаа. Дараагийн хүмүүсээ авахад бүрэн итгэлтэй байна.
Эрүүл мэндийн байгууллага аль болох бэлэн байдлаа хангаж ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд нэн яаралтай тоног төхөөрөмжөөр хангах АХБ-ны зээлийн санхүүжилтад гарын үсэг зурсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 cэтгэгдэлтэй
ta nartaa amjilt gar ni ervvl baig
Нямхүү эмчдээ баярлаж байгаа.хэний хүүхэд ч гэсэн ялгаагүй .сэтгэл санаагаар өөдрөг байж хурдан эдгээрэй хүүхдүүд минь
Nyamhuu emchid bolon buh emnelgiin emch ajiltanyydad amjilt husey manauhan chadnaa gehde bygdeeree hicheerei
Шагж гуайн удмын хүн Нямхүү эмч аргагүй ухаалаг юм ярьж байна.
Амжилт хүсье эмч эмнэлгийн өүх ажилтан ажилчиддаа.Манай хүүхдүүд дажгүй дээ дороо л эдгэнэ эх нутаг гэр орондоо ирлээ одоо ер дажгүй