С.Баярцогтын тухайд АН сонгуульд амжилт олсон, олоогүй бүхий л албан тушаалыг хашиж ирсэн. Оюутолгойн луйврын гэрээг үзэглэсэн тэрбээр оффшорт олон сая ам.доллар нуусан гэдэг. АТГ түүнийг гурав, дөрвөн жил шалгасан ч нэр дэвших эрхтэй гэнэ.
Ийнхүү бие даах гэж байсан нөхдүүд АН-д элслээ. Харин тэднийг тус нам нэр дэвшүүлэх болов уу.
Учир нь АН-ын Үндсэн дүрмийн “Гишүүний эрх” хэмээх 3.6 бүлгийн 3.6.1.3.-д “Намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө намд элссэн байна” гэж заасан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй