• “Батерей хуримтлуурын станц”-тай болсноор удаан хугацаагаар тог тасардаг асуудал байхгүй болно

    2020-05-14

    Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд нар АХБ-тай байгуулж буй буцалтгүй тусламж,зээлийн нийт дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа. Дөрвөн гэрээний нийт дүн нь 233 сая ам.доллар:

    1. 40 жилийн хугацаанд төлж барагдуулах,жилийн 1 хувийн хүүтэй 30 сая ам.долларын зээлийг Эрүүл мэндийн салбарт
    2. 25 жилийн хугацаатай,1.5 хувийн хүүтэй 100 сая ам.долларыг Эрчим хүчний салбарт
    3. 15 жилийн хугацаанд,эхний гурван жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөнө,жилийн 1.4 орчим хувийн хүүтэй 100 сая ам.долларын зээлийг төсвийн дэмжлэгийн зээлийг тус тус олгож байна.
    4. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр 3 сая ам.долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байна.

    Эрчим хүчний салбарт олгох 100 сая ам.долларын санхүүжилтыг “Батерей хуримтлуурын станц”-ийг барьж,байгуулахад зарцуулах юм.

    Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дэлхийд хамгийн том тооцогдох “Батерей хуримтлуурын станц”-ийг барих санхүүжилт шийдэгдлээ. Оргил ачааллын үед оройн цагаар ОХУ-аас эрчим хүч импортолж,зохицуулалт хийдэг. “Батерей хуримтлуурын станц” ашиглалтад орсноос гаднаас импортын эрчим хүч авахгүй,өөрсдийгөө зохицуулдаг болно.

    Импорт буурахын зэрэгцээ эрчим,хүчний системд хүнд,ноцтой осол гарах явдал байхгүй болно.

    Хоёр жилийн өмнөх шиг тог удаан хугацаагаар нь тасрана гэсэн асуудал байхгүй болно.

    Нар жаргахаар эрчим хүчний дутагдалд ордог бол нар жаргахаар “Батерей хуримтлуурын станц” өөрийгөө нөхөөд явна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт дэвшил гарч байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ