• Сэрэмжлүүлэг:Маргааш улс орон даяар байгаль,цаг агаарын гамшигт үзэгдэл болно

    2020-05-14

    Цаг уур,орчнны шинжилгээний газраас маргааш буюу тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд 2008 оных шиг байгалийн гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна. 2008 онд болсон  байгалийн гамшигт үзэгдлийн дүнд хүчтэй шороон,цасан шуурга шуурч 52 хүн амь эрсдэж, 324 мянган мал салхинд туугдан голд үүгдэж,100 гаруй байшингийн дээвэр хуулагджээ. Тухайлбал маргааш,

    • Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Төв болон Дундговь аймгийн зүүн хэсгээр хүчтэй салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурна
    • Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна
    • Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна
    • Тавдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг,авдугаар сарын 15-ны өдөр Төв,Говь,Зүүн аймгуудын нутгаар,тавдугаар сарын 16-17-нд нутгийн зүүн хагаст,ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж,хүчтэй цасан шуурга шуурч,эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

    Маргаашнаас эхлэх гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар 26-27-нд ажиглагдсан цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш их төстэй байгаа аж.

    Хэдий өглөө нь багавтар үүлтэй,сайхан дулаантай байж болох ч өдөр тийшээ буюу 14:00 цагийн орчимд температур огцом буурч,цасан болон шороон шуурга шуурна.

    Тийм учраас ард иргэдийг холын замд явахгүй байх,малчид малаа хол бэлчээхгүй,бага насны хүүхдүүдийг гэрт нь байлгахыг зөвлөж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ