
УИХ-ын С.Жавхлан АН-д элсэн орж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн С.Жавхлан ардчилсан намын эгнээнд нэгдэж,хүний эрх,чөлөөг дээдэлсэн түүхэн шийдвэр гаргасанд туйлын баяртай хүлээж авч байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүлэг 9 гишүүнтэй байсан бол дөрвөн жилийн төгсгөлд дараагийн их хурлын босгон дээр мөн есүүлээ элэг бүтэн болж дараагийнхаа сонгуультайгаа золгох боллоо.
Ес дэх гишүүн болж буй С.Жавхландаа АН-ын даргын хувьд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Хүний эрх,эрх чөлөө,ардчиллыг дээдэлсэн ариун үйл явдалд тань илүү өндөр амжилт хүсье” гэлээ.
Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Жавхлан “Их эзэн чингис хааныхаа өлмий дор хуралддаг,хар цагаан шүтээнээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр нэмэгдэж ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаадаа туйлын их баяртай байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын уудам талаар дуу хоолой маань хүрдэггүй байсан.
Өндөр хэмжээнд өөрийгөө дайчилж ажилласан боловч санасанд хүрээгүй.
Олуулаа болж байгаадаа баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орондоо дахин хонхны дуу дуугаргаж,хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй ирж байна. АН-ын С.Эрдэнэ таньд хонхны дууны үгийг босоо хөх монголоор бичсэн дурсгалыг гардуулан өгч байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 cэтгэгдэлтэй
Mongoliin ard irgediig bitgii doromjlood bgaaree
Saihan tsenher tengeree hehruulj hereggui biz dee
Irgen
олигтойхон үгээ эвлүүлээд хэлчиж чадахгүй энэ муу гөлийсөн дөрвөд бацаан дахин сонгууль мөрөөдөөд хэрэггүй,бах Эрдэнээгийн дууч л болж дуусах тавилантай байж дээ,көөркөс көк тэнгэр
жавхлаан чи битгий донгосоод бай ирээд манай байр, гудамны хогийг цэвэрлээдэх
Зөв шүү ганцаараа үгээ хэлэх хүчгүй байсан… одоо олуулаа нийлээд хэлэлцэх хүч нэмнээ
АН алдсан, оносон, гадуурхагдсан, ганцаардсан улс төрчдийн өмөг түшиг болох юм. Буруу юм ч алга л даа. Харин тосоод авсан намаа нулимахгүй шүү хүмүүс минь.
100n sayaa yaj olj bga bol 😜😜😜
Жавхланд өөрийн хөдөлмөрөөр олсон тэр зэргийн мөнгө байгаа байлгүй дээ.