• Оффшорчин гээд хөөгдсөн С.Баярцогт АН-аас нэр дэвших эрх авч байгааг гайхаад баршгүй

    УИХ-ын ээлжит сонгууль нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах асуудлаар үргэлжилж байна. АН маргааш цахимаар хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Тэгвэл тэдгээр нэр дэвшигчдийн дунд намынхаа дүрмийг зөрчсөн, хөөгдсөн, туугдсан нөхдүүд бас байна. Тэдний нэг нь Сангажавын Баярцогт.

    Тэр бол монголын улстөрд хар нялхаараа орж ирсэн нэгэн бөгөөд үүгээрээ одоо нам, улстөрөөс жийгдсэн улстөрчидтэй нэг үеийнх. Насаараа бол одоо ид байгаа улстөрчдийн үе тэнгийнх. С.Баярцогт нь АН Засгийн эрх авах болгонд албан тушаал авч ирсэн. Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга гээд хашиж үзээгүй алба ҮАБЗ-ийн гурван гишүүн /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ээс өөр байхгүй.

    Ийнхүү төрд ажиллахдаа 2009 онд Оюутолгойн хөоөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулж гарын үсэг зурсан сайд нарын нэг. Бүр 20 мянган хувьсагчтай тэгшитгэл бодон байж гэрээг байгуулсан хэмээн ярьсаар ирсэн.

    Гэтэл 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны задалсан Панамын баримтуудаар Швейцарьт оффшор данс, компанитай нь илэрч байлаа. Тэр үед УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогт ихэд сандран тус албан тушаалаасаа татгалзаж, “мэдлэггүйгээсээ болоод” нэг сая ам.долларын асуудлаа ХОМ-тээ мэдүүлээгүйдээ уучлалт гуйж байна гэсэн билээ.

    Гэтэл “мэдлэггүй” гэсэн нь худлаа болж сүүлдээ бүр 10 гаруй сая ам.доллартай оффшор 5 данс нь илэрсэн тухай шуугиж, АТГ-аас хорьж цагдаж байлаа. Түүгээр ч үл барам С.Баярцогт нь “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байх үедээ Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан  хэмээн АТГ-ынхан мэдэгдэж байлаа.

    С.Эрдэнэ АН-ын дарга болмогцоо АТГ-т баригдсан С.Баярцогтыг намаасаа өчиггүй хасч байлаа. Click To Tweet

    Одоо тэгвэл С.Баярцогт УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болмогц АН буцаан намдаа авч нэр дэвшүүлэхээр шийдсэн гэнэ.

    АН-ын дүрмэнд нэр дэвшихийг горилогч сонгуулиас 6 сарын өмнө тус намын ҮБХ-ны гишүүн болсон байх учиртай гэж тусгасан бий. Гэтэл С.Баярцогт, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарт энэ дүрэм үйлчлэхгүй нь. Click To Tweet

    С.Баярцогтын тухайд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий” хэмээн мэдэгдэж байлаа.

    Тэгвэл тэрхүү авлига авсан байж болзошгүй 4-5 хүн гэдэгт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар багтах мэт хэмээх хардлага бий.

    С.Баярцогт нар гэрээнд гарын үсэг зурсны дараа тэрбээр Нью-Йорк хотод хөрөнгө оруулагч компаний мөнгөөр очиж хөрөнгийн бирж дээр нь “Айвенхо майнз” компаний хувьцааны арилжааг эхлүүлэх харанга цохиод зогсож байсан түүх ч бий.

    УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны улсад албан ёсоор хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан багтаж явсан бөгөөд тэрээр тус улсад айлчлах үеэрээ Швейцарын хууль хяналтын байгууллагууд болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан 5 данс, их хэмжээний ам.долларын гүйлгээтэй хуулгуудыг манай талд хүлээлгэн өгсөн явдал олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ.

    Тодруулбал Швейцарын Холбооны Улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам долларын 3, еврогийн 2 нийт 5 дансны 2008-2013 оны 12 сар дуустлах гүйлгээнүүдийг ил болгосон хуулгыг албан ёсоор хүлээлгэн өгч, хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байв.

    Хамгийн гол нь 2009 оны 10-р сарын 27-ны энэ өдөр С.Баярцогтын оффшор бүс дахь “Credit Suisse AG” банкны дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх бөгөөд энэ цаг хугацаа нь  Оюу Толгойн гэрээг үзэглэсэн хугацаатай давхцдаг нь анхаарал татдаг. Тиймээс л түүнийг Оюу Толгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж харддаг юм.

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог “Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас  цагдан мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байна. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн  хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг  байдал давуу байдал  тогтоогдож байгаа учраас шалгаж байгаа юм” гэсэн.

    Тэрхүү гэрээ байгуулахаас өмнө хувьцаа эзэмшиж байсан компани нь Оюутолгойг нэг хэсэг эзэмшиж байсан “Айвенхоу Майнз” болохыг ч хэлсэн.

    Түүнийг өнгөрсөн 2018 оны 3 дугаар сард баривчлан 74 хоног хориод суллан батлан даалтад гарган гадуур шалгаж байснаа 2019 оны эхээр дахин хорьж байсан юм.

    Ийнхүү асар их баримт С.Баярцогтын эсрэг байж байхад тэр уг асуудлаас хэрхэн мултарч одоо нэр дэвшиж байгааг тодорхой тайлбарлах хүн алга.

    Мөн оффшорын асуудлыг гарган тавьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ч чимээгүй л сууна. Энэ бүхэн хариулт нэхсээр л.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Мөнгөтэй хүн гэж мөнгөтэй л хүнийг хэлэх юмдаа тэр асар их идэж цадахгүй мөнгөөрөө Эрдэнэ даргын амруу чихээд л бүх юм ок болж байгааг ард түмэн бид бүгд харж байгаа ч ядуу ард түмэн яаж ч чаддаггүй гэдгийг яруу тодоор харуулж байнадаа мөнгөө гэж

    • Сэлэнгийнхэн энэ хүнийг гаргавал насаараа Лаларууд нэртэй явах байх да. Улсаа зарсан та бидний авах хүртэх ёстой баялагыг гадныханд нөйр тавин өгч өөрөө асар их баяжиж офшоорчин болсон лалар баыгаа юм

    • Нүгэл нүдээрээ гарч үйл нь ирэхийн цагт Монголын ард түмний өмнө буруугаа хүлээх цаг ирэх болтугай.

    • Ичихгүй худлаа ярьцгаадаг хүмүүс байхад энэ хүн чинэ харин мэдлэгтэй боловсролтой шудрага хүн байналээдээ.Минии л бодол барид идчив

    • Арай шүү арай … Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүн гарч ирнэ гэхээр улсаа худалдахыг зөвшөөрсөн гэсэн үг үү ? Мөнгөнөөс илүү эх орон хэрэгтэй гэдгийг хууль, төрийнхөн мэддээ болов уу ?

    • БАЛАГЦОГТ ОДОО Л ЯГ ЖИНХЭНЭ УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ” ГЭЖ ЭРДЭНЭ ВАНГ МӨНГӨӨР ЗОДОЖ БАЙГААД ЗӨВШӨӨРҮҮЛЭВ ЭЭ?!

    • Даварцан юмаа энэ луйварчин АН одоо цааш явахгуй ээ зайлуул сонгуульд ийм хулгайчаа оруулсан нь том эмгэнэл юм аа

    • Энэ хүн яахаараа цагааддаг байнаа. Манай шүүх арай дэндүү байна. Гэхдээ энэ хүнийг үйлийн үр шүүх харж үзэх байлгүй. Аягүй бол Сэлэнгийнхэн Оюутолгойг худалдсан

    • Энэ хөгийн новшид ичиж айх сэтгэл байхгүй юм байхдаа! Урвагч луйварчинг нэр дэвшүүлж байдаг хуультай улс ядмаг юм даа чааваас! 

    • АН толгойг нь илж хаацайлаагүй.хэргээ шалгуул гээд хөөсөн.4жил шүүх хэрэгтэн гэдгийг тогтоосон гүй.тэгэхээр энэ хүн дэвших эрхтэй.

    Холбоотой мэдээ