• Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  тухай мэдээлэл, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга сонсох, мөн тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэнэ.

    Шинэ төрлийн коронавируст халдварын улмаас Нийслэлийн ИТХ нь  цахимаар хуралдаж, нийслэлийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид долоо хоног бүр хуралдаж байгаа бол энэ удаад Төлөөлөгчдийн ээлжит хурлыг хуралдуулан дээрх асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

    Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ