• ДЭМБ:Коронавирус хэзээ ч бүрмөсөн устахгүй байж магадгүй

    2020-05-14

    ДЭМБ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын онцгой байдал хариуцсан захирал,Доктор Майк Райн дэлхий нийт коронавируст бүрмөсөн баяртай гэж хэзээ хэлэхийг урьдчилан таамаглахаа болихыг анхааруулжээ.

    Тэрбээр “Вакциныг гарган авсны дараа ч коронавирус нийгмийн дунд үргэлжлэн тархсаар байх  боломжтой. Жишээлбэл,жил бүр тогтмол вакцинжуулалт хийдэг боловч улаан бурхан өвчин хүмүүсийн дунд байсаар байна.

    Вакцинтай болчихвол вирус бүрмөсөн устаж үгүй болно гэж бодож болохгүй.

    Коронавирус хэзээ ч устахгүй байж ч болно. Харин нийгэмд нэгэн төрлийн нутагшмал вирус болон үлдэж болзошгүй.

    ДОХ-ын вирус устаагүй,нийгэмд байсаар л байна. Харин бид вирустэй дасан зохицон амьдарч байна” хэмээн ярьжээ.

    Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 4.3 сая хүн коронавирусын халдвар авч, 300 мянган хүн нас баржээ.

    Харин дэлхий даяар нийт 100 орчим вакцин гаргах төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж буй.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ