• Вьетнамын Ерөнхий сайд ганц биечүүдийг хооронд нь хүчээр “сохор болзоо”-нд явуулах санаачилга гаргажээ

    2020-05-13

    Вьетнамын Засгийн газраас хүн амын насжилтыг бууруулах зорилгоор залуучуудаа хамгийн цаад тал нь 30-тайдаа гэрлэж,35-тайдаа гэр бүл,хүүхэдтэй болох бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

    Вьетнам улсын хувьд 1980 онд төвлөрсөн,төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэх зорилго бүхий нийгэм,эдийн засгийн Дой мой шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээр гэр бүлүүдийн дундаж хүүхдийн тоо нь дөрвөөс хоёр болон буурчээ.

    Гэхдээ улс даяарх төрөлтийн төвшин эдийн засаг идэвхижсэн,эмэгтэйчүүд нь боловсрол,ажилтай байх тусам бага байгаа аж. Өндөр боловсролтой эмэгтэйчүүд дунджаар 1,85 хүүхэдтэй бол боловсрол эзэмшээгүй хэсэг нь 2.59 хүүхэдтэй байна.

    Ийнхүү төрөөс нь гэр бүл зохиохыг дэмжихийн зэрэгцээ хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдэд орон сууц худалдан авах,хүүхдүүдээ боловсролтой болгоход нь дэмжлэг үзүүлж байна. Хоёр болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд орлогоосоо хүн амын орлогын албан татвартаа хөнгөлөлт эдлэдэг. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайд Нгуен Шуан Пук нь Засгийн газрын зүгээс залуучуудыг хооронд нь сохор болзоонд явуулж,30 хүрэхээс нь өмнө гэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    Холбоотой мэдээ