• С.Амарсайхан:Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээг 61 мянган га-гаар нэмэгдүүлнэ

    2020-05-13

    Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний гол зургаан үзэл баримтлалыг танилцууллаа.

    Нэгдүгээрт,орон зайн оновчтой төлөвлөлт:

    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад орон зайн оновчтой төлөвлөлтийг чухалчлан авч үзжээ. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээг ирэх 20 жилийн хугацаанд 61,600 га-гаар нэмэгдүүлнэ.Ингэхдээ:

    • Аялал жуулчлалын Майдар хотыг шинээр байгуулж
    • Налайх,Багануур,Багахангай дагуул хотуудыг байгуулж
    • Туул бусад тосгодуудыг дагуул,хаяа хот болгон хөгжүүлж төрөлжсөн эдийн засагтай шинэ хөгжил бий болно

    Хүний хөгжилд онцгой анхаарч,бүс нутагтаа төдийгүй олон улсад өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүэх орчин нөхцлийг  бүрдүүлнэ.

    Хоёрдугаарт,хотыг эдийн засгийн хувьд чадавхитай болгоно:

    Хотыг эдийн засгийн хувьд чадвартай байлгахын тулд,байгаль орчин,аялал жуулчлал,банк санхүү,мэдээлэл технологи,үйлдвэрлэл үйлчилгээ зэргээр төрөлжүүлж хөгжүүлнэ.

    Гуравдугаарт,байгаль орчин:

    Хотын хилийн зурвас орчмоор ногоон зурвасыг байгуулж,байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээхээс гадна  Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг бүрдүүлж,байгалийн гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлнэ.

    Дөрөвдүгээр,хотын архитектурын орон зайн төлөвлөлт:

    Барилга байгууламж,хүний суурьшлын бүс нь хаанаа байх,ногоон байгууламжийг хэдэн хувьд нь бий болгох зэрэг хот орон зайн  төлөвлөлттэй болно.

    Тавдугаарт,Улаанбаатар хотын зам тээврийн сүлжээ:

    Автозамын төлөвлөлтийг нягтралыг бууруулахын зэрэгцээ ирээдүйн бүтээн байгуулалттай уялдуулан замаа тавина.

    Зургадугаарт,Улаанбаатар хотын инженерийн хангамж:

    Дулаан,цахилгаан,мэдээлэл харилцаа холбооны чадамжийг дээрх бүтээн байгуулалтуудтай уялдуулан хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ