• ФОТО:Залууст чирүүлсэн ямаанууд цагдаад тэврүүлж тайвшрав

    2020-05-13

    Цагаан маск зүүж, цагаан нөмрөг нөмрөн, уриа лоозон барьсан жагсаалыг “Эерэг нийгэм” ТББ-аас зохион байгуулав. Тэд залуучуудын бодлогоор дэмжихгүй байгаа хэр нь ямааг тойлж байна хэмээн дуу хоолойгоор илэрхийлсэн юм.

    Жагсаалдаа ашигласан ямаагаа чирч гулдчин хотын  төвөөр явах нь олон нийтэд таалагдсангүй. Сошиал орчинд “малнаас дор малууд” хэмээн баахан шүүмжлэлд өртөв.

    Нөгөө талаар ямаатай барьцаж жагсаал зохион байгуулж байгаа нь бүр ч утгагүй байлаа. Товчхондоо,  агуулга нь эрх баригчид хүнийг ямаанаас дор үзэж нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохыг эсэргүүцсэн.

    Тэдний хувьд өчигдөр Энхтайваны гүүр дагуу болон бусад газарт мөн энэ уриа лоозонгоо барьж жагссан.  Ямаатай жагсаалыг  Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчсөн тул цагдаагийн байгууллагаас холбогдох сануулгыг өгч, тараан, чирсэн  ямааныхаа  уяаг нь суллаж, ус өгөхийг зөвлөсөн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Таван хошуу мал төрийн хамгаалалтанд байна гэсэн хуулийг газар дээр нь хэрэгжүүлсэн сайн цагдаа нарыг шхгналд тодорхойльё.

    Холбоотой мэдээ