• “Барселона”-гийн удирдлага Оросын хөлбөмбөгчин Алексей Миранчукийг шилжүүлэн авна

    Ирэх зун Оросын шигшээ багийн хагас хамгаалагч Алексей Миранчук “Барселона” хотод очиж магадгүй нь. Don Balon сайтын мэдээлснээр Каталаны супер клубын ерөнхийлөгч Хосеп Бартомеу ирэх улиралд тоглогчийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байна.

    Одоо “Барселона” Миранчуктай хувийн тохиролцоонд хүрч, Москвагаас шилжих шилжилтийг зохицуулах шаардлагатай байгаа аж. Шинэ улирал эхлэхээс өмнө Алексейг “цэнхэр анар” худалдаж авсан байж магадгүй болжээ. Шилжүүлгийн дүнгийн хувьд энэ гэрээ 20 сая еврогийн үнэтэй байж болох гэнэ.

    Миранчукийн “Локомотив”-той хийсэн гэрээ 2021 оны 6-р сарын эцэс хүртэл тооцогдож байгаа ажээ. Түүнийг Италийн “Ювентус”, “Милан” клубууд бас сонирхож байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ