
УИХ-ын гишүүн Н.Учрал,З.Нарантуяа нарын таван гишүүн Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бид цалингаасаа 24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. Click To Tweet17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө,үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг.
Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох ажээ.
Дунджаар 800,000 төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар,түүнд хуримтлал үүсч,хүүгээс хүү тооцон,30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн 40 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн сандаа байршуулна гэсэн үг. Хүүгээс хүү тооцох байдлаар бий болсон хуримтлалаа шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах,үр хүүхэддээ өвлүүлэх боломжтой.
Бид 30 жилийн хугацаанд цалингийнхаа 17 хувийг тогтмол төлдөг ч эцэст нь 414 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэгвэл дөрвөн хувиа хувийн тэтгэврийн санд байршуулснаар 30 жилийн дараа гэхэд 770 мянган төгрөгийн тэтгэвэр авна.
Хувийн тэтгэврийн сан байгуулснаар тэтгэвэр нэмэгдэж,санхүүгийн дэмжлэг бий болох боломж энэ хуулиар нэмэгдэж байна. Орон сууцны урьдчилгаагүйгээр орон сууцанд орох боломжтой. Өнөөдөр нийт айл өрхийн 76 хувь нь өөрийн хадгаламжгүй,55 хувь нь ямар нэгэн зээлтэй байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 cэтгэгдэлтэй
Нээрээ насаараа даатгал төлчөөд хэдхэн төг-ний тэтгэвэр авна гэдэг шал буруу, энэ хувийн тэтгэврийн сан чинь харин зүгээр юм байна Учралд баярлалаа
eniig chn l huleej bailaaa amjilt
Тэнэгт
mundg gishuun shuu tsaashdih n ajil hudulmurt amjilt husy
Үнэхээр сайхан мэдээ байна. Заавал батлагдаасай. Амжилт хүсье.
ymr shn medee be tgwel bi 48tai olohdoo shuud 76saytai bolcn bn sgn uguu demjij bn zaawl hergjuulereiii
Ih heregtei zuil bn shv amjilt zaawal heregjuulereii
амжилт хүсье.