Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн ноцтой мэдээллийг ил болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд үг хэлэх үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Чуулган завсарлахаас өмнө “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх зайлшгүй шаардлага байна. Трейдер компаниудтай холбоотой асуудал шалгалтын дүнгээр тогтоогдсон. Үүнийг олон нийт ил болгох шаардлагатай гэж Засгийн газар үзсэн.

Өмнө нь  УИХ-ын гишүүдэд танилцуулчихмаар байгаа юм. Чуулган хаахаас өмнө энэ асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулна уу. Эсвэл харьяаллын байнгын хороодод танилцуулах ёстой юм уу, Засгийн газраас нээлттэй болгох юм уу. Энэ саналыг би гурав дахь удаагаа хэлж байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаг гарвал Баасан гаригийн чуулганы хуралдааны мэдээллийн цагийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг сонсох эсэх асуудлыг УИХ-ын Тамгын газар ярилцаад хариу өгье” хэмээсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ