Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэлх шинэ дугуйн зам ирэх сарын 10-нд ашиглалтад орно

2020-05-13

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөний хүрээнд энэ жил Улаанбаатарт 52 км урт,хатуу хучилттай дугуйн замыг тавихаар болсон. Шинэ дугуйн зам нь дараахь найман чиглэлд баригдана:

  1. Таван шарын автобусны буудлаас 10-р хорооллын уулзвар хүртэл 4,2 км
  2. Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 5,1 км
  3. МУБИС-ийн уулзавраас Зүүн 4 зам хүртэл 1,5 км
  4. Зүүн 4 зам – Офицерийн аюулгүйн тойрог хүртэл
  5. Гэсэр сүмийн уулзвараас Анкара гудамж хүртэл
  6. Яармагийн гүүр –  Зайсангийн гүүр – Маршалын гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайх хүртэл 16,1 км
  7. ​Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл 2,4 км
  8. Гачууртын уулзавараас Налайх хүртэл

Шинэ дугуйн замууд нь бүрэн гэрэлтүүлэгтэй,дундаа амралтын зогсоолтой байхаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангасан байх юм. 52 километр дугуйн замын эхний хэсэг болох Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл 7.2 километр явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд ашиглалтад орно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ