• Хятад, Австралийн биологчид SARS-CoV-2-ийн байгалиас гарал үүсэлтэйг баталж байна

    Сарьсан багваахай судалж буй Хятад, Австралийн биологчид эдгээр амьтдаас вирус илрүүлжээ, үүнийг шинэ коронавирус SAR-CoV-2-ийн хамгийн ойрын хамаатан гэж тооцож болох аж. Ийнхүү дэлхий дээр COVID-19 тахал үүсгэсэн халдварын байгалийн гарал үүслийг баталгаажуулсан гэж РИА Новости Current Biological шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн өгүүллээс иш татан дурджээ.

    Биологчид вирусын геномыг судалж, тэднээс шинэ төрлийн коронавирусын шинж чанар бүхий элементүүдийг олж тогтоосон байна. Судлагдсан генийн зарим хэсэгт амин хүчлийн шинж чанар бүхий оруулга илэрчээ.

    “SARS-CoV-2-ийг нээснээс хойш вирус нь зохиомол гаралтай гэсэн үндэслэлгүй таамаглал гарсаар байна” гэж БНХАУ-ын Шандун хотын анхны анагаах ухааны их сургуулийн эмгэг төрүүлэгч биологийн хүрээлэнгийн профессор Вайфэнь Ши “CellPress” хэвлэлийн газраас гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Ийм үйл явдал байгальд байгалийн байдлаар явагддаг болохыг нийтлэлд тодорхой тусгасан болно” гэжээ.

    Эрдэмтэд зэрлэг амьтдын вирусын олон дээжийг судалснаар шинэ коронавирус хүнээс үү, хаанаас гаралтай вэ гэсэн асуултын хариултанд ойртох боломжийг ийнхүү санал болгож байна гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ