• Хятад:Хэрвээ бид коронавируст буруутай юм бол Америк ДОХ-доо хариуцлага хүлээх ёстой

    2020-05-13

    Хятадын төрийн мэдлийн  Global Times болон The People’s Daily мэдээллийн агентлагууд хэрвээ Хятад улсыг коронавирусын цар тахалд буруутган,шүүхэд өгч байгаа бол хариуд нь Америк улсыг 1980-аад оны үед ДОХ-ын вирусыг зориудаар гарган авсан гэж үзэн хариу шүүхэд хандана гэж заналхийлжээ.

    Тодруулбал,ДОХ-оор өвчилсөн болон нас барагсдын гэр бүл АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгөх боломжтой аж.

    Түүнчлэн ДОХ-оос гадна Испани ханиад,2008 оны эдийн засгийн хямралд ч АНУ-г буруутгах үндэслэлтэй гэжээ.

    Одоогийн байдлаар Америкийн Миссури болон Миссиссиппи мужууд Хятадын Коммунист намын эсрэг коронавирусын цар тахлыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд хандаж,эдийн засаг болон нийгэмд гарсан хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулахыг шаардаад байгаа юм.

    Нэгдүгээр сарын эхэнд Хятадын эрх баригчид коронавирусын талаар мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлсэн эмч,сэтгүүлч,иргэний сэтгүүлчдийг толгой дараалан баривчлан саатуулж ирсэн нь анхаарал татаад буй.

    Харин Global Times сонин энэ талаар эрдэмтдийн “коронавирус лабораторид  бүтээгдээгүй” гэх судалгааны дүнгүүдийг ишлэн, “Хятад улс хэзээ ч коронавирусын цар тахалд буруутай байгаагүй,буруутай ч болохгүй” хэмээн хариулт өгчээ.

    The People’s Daily веб сайтын  “Америк улс ДОХ-ын халдварт хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн утга бүхий нийтлэл нь анхны удаа Америкийг энэхүү халдварт буруутгаагүй юм.  Үүнээс өмнө Global Times сонин “Хэрвээ АНУ коронавирусын цар тахлын асуудал дээр ингэж хандаж байгаа бол Пандорагийн нууц хайрцаг нээгдэж, хамгийн наад зах нь дэлхий даяар ДОХ-ын халдвар авсан хүмүүс АНУ-ын Засгийн газраас төлбөрөө нэмэхжилж болно гэсэн үг” гэж онцлон дурьдаж байжээ.

    Харин бусдыг буруутгахын оронд АНУ-ын улс төрчид ард иргэдээ цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хариу арга хэмжээ авч,ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөжээ.

    Эх сурвалж:Breitbart,Globaltimes.cn

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хятадууд нохой, муур, могой, хулгана, шавьж гээд бүх л юмыг иддэгийн харгай. Корона вирус сарьсан багваахайд байдаг учраас түүний махыг чанаж идсэнээс үүссэн гэж үздэг. Тэгэхээр хятадууд яах аргагүй дэлхий дахинд нөхөн төлбөр төлөх үүрэгтэй. Хятадуудын уламжлалт эмнэлэг маш бүдүүлэг, шинжлэх ухааны үндэслэлгүй гэж барууныхан үздэг. Тэд амьтны эд эрхтнийг тийм ч юманд сайн гэж итгээд дэлхийн хамаг зэрлэг амьтдыг устгаж байгаа. Манайх хүртэл бугын эвэр, баавгайн сарвуу өгөх гэж хамаг буга, баавгайгаас алаад дуусгасан.  ДОХ бол АНУ биш Африкаас гаралтай өвчин. Халуун орны шумуулаар амьтнаас хүнд дамжсан өвчин.  Тэгэхээр Хятадууд бусдад буруугаа өгөлгүй энэ олон орны хүний эрүүл мэнд, эдийн засгийн хохиролд хариуцлагаа хүлээх ёстой. Жижиг орнууд Хятадуудаас айгаад нөхөн төлбөр нэхэж чадахгүй байгаа гэсэн. Монгол ч үүний нэг нь биз.

    • дэлхий нийтээрээ Хятад хариуцлага нэхэх нь чухал.цөөн хэдэн хүн архаг эдгэхгүй өвчтэй хүн амь эрсдэх хорвоог орхидог л юм чинь яах ч билээ,, харин хятадуудын санаатай гэмээр коронавирус нь гэнэтийн үхэл өвчин ажил амьдралын зогсолт гай зовлон хохирлыг хятадууд төлөх нь зөв,,,Хятад харин сэтгэл зовсон шинжгүй харин ч зориуд вирус тараасан мэт нь харагдаж байна,,, пуужин хамгаалах ч гэх шиг дэлхийд нэгт орох стадион барьж байна ч гэх шиг ,,энэ бол илүүдсэн мөнгөтэй миллиард хүн амын багахан нь гэж болохоор хүнийг вирус гаргаж  хохироодог,, дэлхийн хэмжээнд зориулсан юм шиг хохирол санаатай үйлдсэн д тооцож болох сэтгэгдэл төрүүлж буйд харамсалтай байна

    • Хятадуудын ээлжит жонхуу яриа хэнд хэрэгтэй юм вирусын халдварыг нуусан эсвэл зориуд гарсан нь ойлгомжтой юм чинь хаашаа бултах вэ дээ,,, дэлхийн хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй,,Америкийн дох гэж байхгүй ДОХ бол хувь хүний өөрөө хүсдэг өвчин.дороос хувь хүн өөрийгөө хамгаалах учиртай харин Америкийн засаг захиргаа ДОХ ийн эсрэг хувь хүнд ардчилсан энэрэнгүй хандаж хувь хүнийг аврахаар олон сая доллараа зориулдаг. түүнд нь талархах хэрэгтэй ДОХ тор цөөхөн коронавирус ээр гэмгүй дэлхийн хүмүүс үхэж хэлмэгдэн асар их хохиролтой. байгаад хятадууд төлөх хэрэгтэй

    • коронавирусийн ачаар хятадын экспорт нэмэгдэж эдийн засаг өсч, бусад улс орны экспорт буурч эдийн засаг хямарлаа олон сая иргэд ажилгүй орлогогүй болсон. 

    Холбоотой мэдээ