• Ухаалаг Аеро сити,Эко МАЙДАР хотуудыг хэзээ барьж байгуулах нь тодорхойгүй байна

    2020-05-13

    Нийслэл Улаанбаатар хот Аеросити, МАЙДАР гэсэн хоёр шинэ дагуул хоттой болно. Ингэснээр хотын хүн амын төвлөрөлт, утаа униар, замын түгжрэл саарах нь тодорхой. Нөгөө талаар шинэ хотыг дагасан эдийн засаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ бүс бий болно гэх мэт  бүх зүйл тэгээс эхлэх учир бүх юм гоё байна. Харин хэн, хэзээ тэнд очиж амьдрах вэ гэдэг асуулт тэмдэг хэвээр байна. Ямартай ч дээрх хотуудыг бүтээн байгуулах төлөвлөлт, зураг төсөл, санхүүжилт гээд шаардлагтай бүхий л зүйлс нь тодорхой болжээ.

    “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн хоёрдугаар сард  Барилга хот байгуулалтын сайд Б.Баделхан өргөн барьсан. Өчигдөр анхны хэлэлцүүлгийг нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийв.

    Энэ үеэр гишүүд Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй  Аеро сити хотын нэрийг хэрхэн өгөх тухай мэтгэлцсэн.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Тулуй гэж нэрийдье хэмээх саналыг гаргасан. Тэрээр  Төв аймгийнхан Тулуй гэдэг нэрнээс бэргэвэл ааваасаа урвасантай адил. Бидний ирээдүй. Төв аймгийн ирээдүй өнгөтэй харагдаж байгаа. Зуунмодтойгоо нийлээд том хот болох гэж байна гэсэн.

    Харин хариуд нь Н.Энхболд гишүүн  Тулуй гэдэг нэрнээс бэргээд дургүйцээд байгаа зүйл байхгүй. Аймгийн удирдлагууд “Шинэ Зуунмод болгоё” гэсэн санал гаргасан гэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэр өгөх ажлыг Засгийн газарт үлдээе. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт “Аеро сити”  гэдэг нэр нягт холбоотой. “Тулуй” гэж нэрлэхээр хот төлөвлөлт бас өөрчлөгдөж  таарна гэв.

    Ямартай ч нийслэл хот дагуул  шинэ хотуудтай болох нь. Эдгээр хотуудын талаарх танилцуулгыг хүргэе.

    Ухаалаг “Аеросити” хот

    Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн  хотын”  концепци тус хотод тусгагджээ. Хөшигтийн хөндийн  Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн байгуулагдана.

    Урьдчилсан тооцооллоор 32 их наяд төгрөгөөр тус хотыг байгуулна  гэх мэдээллийг БХБЯ-ны дэд сайд Д.Мөнхбаатар өгсөн. Үүнд  цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, ус хангамж гэх мэт бүхий л асуудлууд нь орсон. Үүнээс эхний ээлжинд 1,7 их наяд төгрөг шаардлагатай. Аеро ситиг ганцхан 34 мянган хүн оршин суухаар төлөвлөөгүй. Майдар, Зуунмод зэрэг ойролцоо орших хотуудтай  төлөвлөлтийг цогцоор нь харж байгаа гэнэ.

    Мэдээж өнөөдөр яриад маргааш тэнд шууд хот бий болно гэж байхгүй. Төлөвлөсөн бүх зүйлс он цаг дарааллынхаа дагуу хийгдэнэ. Өөрөөр хэлбэл,  хэзээ, хэн тэнд очиж амьдрах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

    • Nomadic city-Монгол туургатны бахархал, үндэсний хэв шинжийг илэрхийлсэн хот.
    • Economic free zine-Нисэх онгоцны буудлыг түшиглэсэн тусгай бүсийг байгуулах
    • Logistic HUB-Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа нэгдсэн ложистик төв.
    • Smart city-Хотын орон зайн түвшинд аюулгүй байдлыг хангасан автоматжуулалт, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн байх юм байна.

    ТӨЛӨВЛӨЛТӨӨР…

    • Богдхан төмөр зам,
    • АН-3 хурдны автозам барихаар зураг төслийн ажлыг хийж байна.

    Эко “МАЙДАР” хот

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн “Майдар хот” төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдана.

    Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

    Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцжээ. Ерөнхийдөө орчин үеийн  техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий  манай орны  соёл, ёс заншлыг бүрэн  шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн,  их  дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн , байгаль орчинд ээлтэй,  нөөц баялагт хэмнэлттэй орчин үеийн цогц  төлөвлөлттэй  Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулсан ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан  “Эко” хот байхаар  төлөвлөсөн байна.

    “МАЙДАР” хотыг бүтээн байгуулахад 40 тэрбум евро хэрэгтэй. Эхний ээлжинд 3.2 их наяд төгрөг шаардлагатай юм байна.

    Төвийн бүсийн тулгуур төв Шинэ Зуунмод  хот 

    Зуунмод хот нь “Аэросити ”, “Майдар” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон  барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан  үйлдвэрлэлийн парк  бүхий төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн аж.

    Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэйросити хот”, Зуунмод хот, “Майдар хот төсөл”-үүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад  аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг  дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд  тухайн бүс нутаг болон Улаанбаатар хотын иргэд ажлын байраар хангагдах зэрэг эдийн засгийг хөгжүүлэх бодит нөхцөл бий болно гэж албаныхан үзэж буй. Нийслэлийн зүгээс цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • 3 хан тэрбум $ын валютын нөөцтэй улс байж 40 н тэрбум еврогоор хот барина гдг дэлхийн шившиг онигоо шүү малнуудаа.

    Холбоотой мэдээ