• Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэнд Талибан руу довтлох ажиллагаагаа үргэлжлүүлэхийг тушаажээ

    Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани тус улсын аюулгүй байдлын хүчинд радикал талибуудын эсрэг довтолгоонд орохыг тушаажээ. Энэ тухай TOLO News мэдээлэв.

    Талибанчууд хүчирхийллийг багасгах, гал зогсоох талаар удаа дараа гаргасан уриалгыг үл тоомсорлож байгааг Гани тэмдэглэв.

    “Ерөнхийлөгч Ашраф Гани сүүлийн үед олон арван энгийн иргэд, аюулгүй байдлын хүчнийхэн аллагад өртсөн тус орны янз бүрийн хэсэгт халдлага гарсантай холбогдуулан Афганистаны хүчнийхэн идэвхтэй хамгаалалтаас довтлох горим руу шилжиж, Талибан руу довтолгоог дахин эхлүүлэхийг тушаав” гэж суваг мэдээлжээ.

    5-р сарын эхээр Афганистаны эрх баригчид Талибан радикал хөдөлгөөний дор хаяж 100 гишүүнийг Кабул дахь шоронгоос суллав гэж мэдээлсэн билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ