• Д.Амбасэлмаа:ОХУ-аас өвчтэй хүмүүстэй хавьтал болсон байх өндөр эрсдэлтэй нийт 346 оюутан эх орондоо ирнэ

    2020-05-13

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараахь мэдээллийг өглөө.

    “ОХУ-аас Цэргийн сургуулиас нийт 346 оюутан өнөөдөр ирнэ. Тэднийг ХӨСҮТ,Цэргийн төв эмнэлэг,Бага-баян амралт,Токио Инн зочид буудалд тусгаарлахаар байраа бэлдэж байна.

    ОХУ-д халдвар өндөр гарч байгаа гэдгийг та бүгд ойлгох хэрэгтэй. Эдгээр хүүхдүүд дотор дээр тэр хүүхдүүдийн дунд хавьтал болсон,өвдөөд эдгэрсэн,магадгүй эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүүхдүүд байх боломжтой. Ирэнгүүт нь тусгаарлаад өнөө шөнөдөө багтаад 346 хүний шинжилгээгээ авахаар шуурхай хариу арга хэмжээний 4 баг ажиллаж байна.

    Шинж тэмдэггүйгээр өвчилсөн олон хүн ирэх магадлалтай байгаа.

    Шинжилгээний хариу гарсны дараа буюу маргааш халдвартай,халдваргүйгээр нь ялгана” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ