• Сайн мэдээ:Таван өдрийн дотор нийт 850 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарлаа

    2020-05-13

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,ЗӨСҮТ-ийн Үндэсний лаборатори,Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.Үүнд:

    • ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7
    • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
    • Тандалтын зорилгоор авсан 5 хүн
    • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа,тээврийн 12 жолоочид коронавирус илрээгүй.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Оросоос ирсэн оюутнууд голомттой газраас ирж байгаа учраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэлээ.

    Ингэснээр таван хоногийн хугацаанд нийт 850 гаруй хүнд шинжилгээ хийснээс бүгд халдваргүй гарлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ