• Дэлхий дахинд шинээр өвчлөгсөд болон нас баралт дахин нэмэгдэж эхэллээ

    2020-05-13

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

    Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 4,335,000 хүн өвчилж, 292,000 хүн нас барсан бол 1.6 хүн эмнэлгээс эдгэрэн гарчээ.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд 83,000 хүн шинээр өвчилж,5,000 гаруй хүн нас барсан нь өчигдрөөс өвчлөл 11,000 хүнээр,нас баралт даруй 2,000 хүнээр даруй нэмэгдсэн байна.

    Энэ нь өвчлөл дэлхийн олон оронд эрчтэй тархаж байгааг харуулж байна.

    Ухань хотод 45 хоногийн дараа долоон тохиолдол голомтлон гарсан учраас 11 сая оршин суугчдаа шинжилгээнд хамруулахаар болсон байна. Манай улсын хувьд 42 тохиолдлоос 15 хүн эдгэрч гарсан бол үлдсэн 27 хүн ХӨСҮТ-т тусгаарлагдан эмчлэгдэж байна.

    АНУ,ОХУ,Итали,Испани,Герман,Турк улсууд тэргүүлж байна. ОХУ-д нийт 11,000 тохиодол бүртгэгдэж нийт тохиолдол 232 мянгад хүрснээр АНУ-ын ард жагссан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ