• Экспорт өмнөх оныхоос 45.3 хувиар буурчээ

    2020-05-13

    Монгол Улс 2020 оны эхний дөрвөн сард нийт 125 улстай худалдаа хийж,гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.0 тэрбум ам.доллар байгаагаас:

    • Экспорт 1.4 тэрбум ам.доллар
    • Импорт 1.6 тэрбум ам.доллар байна.

    Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 (45.3%) тэрбум ам.доллароор, импорт 179.9 (10.2%) сая ам.доллароор тус тус буурчээ.

    Харин 2020 оны дөрөвдүгээр сард экспорт 337.8 сая ам.долларт, импорт 424.8 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая америк доллараар, импорт 13.2 сая америк доллараар тус тус өсжээ.

    Эх сурвалж:ҮСХ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ