• Э.Бат-Үүлийн шүүхээр шүүлгэхгүй ард түмнээр шүүлгэе гэх нь анархизм

    Сонгуульд нэр дэвшигчид тодорч буй энэ цаг үед зарим нэг хүний зүрх хэт хөөрөөд хийсэн хэргээ хүртэл булзааруулах болж. Монгол улсын баатар хэмээх эрхэм цолд жижигдэх Э.Бат-Үүл тэдний нэг. Тэр өөрийгөө “Аодчиллын партизан” хэмээнэ, бүр тэднийхээ удирдагч гэх нь бий.

    Э.Бат-Үүлд яагаад баатар цол олгосон гэхээр түүнийг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэхэд нь нэг шөнө хор найруулж унагаан “бахируулсны” шан гэлцдэг. Click To Tweet За энэ ч яахав.

    Э.Бат-Үүлийг юуны учир, яагаад шүүгээд байна гэдгийг эхлээд бодож үзэх ёстой байх. Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг нь хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу  эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэрэг юм.

    Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “Төрийн орон сууцны корпорац”-ын захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ын барьсан “Хангай хотхон”-ы орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам доллар хахуульд авсан гэгдэж байгаа.

    А.Гантулгын ард улсын баатар хүүгийн хамт бий хэмээн шалгагдаж байгаа юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5  тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэх үндэслэл бий гэж үзсэн байдаг.

    Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Грайнд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Туркийн “Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөхийн тулд Э.Бат-Үүл болон хүү Б.Чулуудай нар нь компаниа “Бэрэн групп”-ын Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг.

    Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас  орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайнд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” хэмээсэн тухай хэвлэлийн хуудсуудад хэсэг хөвөрч байлаа.

    Энэ олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нарын хэрэг шийдэгдэх болохоор мань баатар ийнхүү аашилж байгаа хэрэг. Үүнийг сонгууль далимдуулаад өөрийгөө болон хүүгээ цэвэр авч гарах арга хэрэгсэл болгож байгаа нь энэ.

    Э.Бат-Үүлийг шүүж байгаа шүүх ганц Х.Баттулга цаашлаад эрх баригч намтай холбоотой юм бол жирийн иргэд ч “эрхэм баатар” шиг өөрсдийгөө хамгаалах нь яасан юм. Click To Tweet

    Монгол улсын шүүхээр шүүлгэхгүй гэх Э.Бат-Үүлийн энэхүү башир арга, угтаа бол “анархаист” үзэл цааш газар авахгүй гэдэгт итгэж болно. Click To TweetШүүлгэхийг хүссэн ард түмэн түүнийг хэрвээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлбэл сонголгүй унагах нь тодорхой юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ