• Гадаад валютуудын ханш суларч,ганцхан юаны ам.доллартай харьцах ханш чангарчээ

    2020-05-13

    Коронавирусын улмаас дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдийг тоймлон хүргэж байна.

    • АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс 5-р сарын 1-нд нийтэлсэн судалгааны тайланд цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл КОВИД-19-ийн нөлөөгөөр сар бүр дэлхийн эдийн засгийн өсөлт 2 нэгж хувиар буурах, эдийн засгийн уналт хэр гүнзгий байхаас шалтгаалан олон улсын худалдаа глобал түвшинд 13-32 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргажээ.
    • АНУ-ын эдийн засаг энэ оны II улиралд 30-аас их хувиар буюу Их хямралын үеэс хойш байгаагүйгээр агшина гэсэн шинжээчдийн таамаг өөрчлөгдөөгүй хэвээр байна.
    • Евростатын урьдчилсан тооцоогоор Евро бүсийн эдийн засаг I улиралд өмнөх улирлаас 3.8 хувиар агшжээ. Энэ нь 2008-09 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үеэс ч илүү гүнзгий уналт юм.
    • ОХУ болон Турк улсуудад хөл хориотой холбоотойгоор дотоод шокноос гадна гадаад шокуудыг хамтатган үзвэл ДНБ нэмж 1.1-1.3 дахин буурахаар байна.

    Азийн үйлдвэрлэгч орнуудын үйлдвэрлэл хамгийн доод түвшиндээ хүрэв

    Зүүн өмнөд Азийн улсууд болох Индонез, Малайз, Вьетнам, Филиппин улсуудын аж үйлдвэрлэлийн PMI индексүүд 4-р сард түүхэн доод түвшинд хүрсэн бол, Өмнөд Солонгос, Тайвань, Японы PMI индексүүд 2009 оноос хойшxи хамгийн доод түвшинд хүрчээ.

    Хятадын эдийн засаг 91.3 хувийн потенциал түвшинд ажиллаж байна

    Хятадын эдийн засаг 4-р сарын 28-ны өдрийн байдлаар 91.3 хувийн потенциал түвшинд ажиллаж байна. Экспорт хүлээлтээс өндөр буюу 3.5 хувиар нэмэгдсэн байна.1-р улиралд БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оноос 60 хувиар буурсан бол Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 91 хувиар нэмэгдэж, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15.3 хувиар өсч, 1.32 сая тоннд хүрчээ.

    Бусад гадаад вальютууд ам.долларын эсрэг суларсан бол юань ганцаараа чангарав

    Еврогийн ханш сулрав:Ам.долларын ханш голлох валютуудын эсрэг чангарсан бөгөөд Евро бүсийн ихэнх улс, хотуудад хөл хорио тогтоосон хэвээр байгаа нь еврогийн ханшид сөргөөр нөлөөлөв.

    Юаны ханш чангарав:Юань ам.долларын эсрэг чангарч, 7.07 түвшинд хүрлээ.

    Иений ханш сулрав:Иен ам.долларын эсрэг 0.4%-иар суларч 106.68-д хүрэв.

    Фунт стерлингийн ханш сулрав:Фунт стерлинг нь ам.долларын эсрэг суларч, 1.24 түвшинд хүрлээ.

    Эх сурвалж:Монголбанк

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ