• Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусын халдвар авчээ

    2020-05-13

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков коронавирусын халдвар авч,эмнэлэгт тусгаарлагджээ. Путины хувьд сүүлийн сарын хугацаанд Москва хотоос цахимаар ажлаа хийж,цөөн хүнтэй биечлэн харьцаж байгаа гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

    Тандалтаар тэрээр Путинтэй хамгийн сүүлд сарын өмнө биечлэн уулзсан байна. Ийнхүү Орос улсын өмнө нь халдвартай нь батлагдсан гурван сайд дээр Дмитри Песков нэмэгдсэнээр нийт дөрвөн төрийн өндөр албан тушаалтан халдвар аваад байна. Тухайлбал,Ерөнхий сайд Михайл Мишустин,Соёлын сайд Ольга Люубимова болон Барилга,хот байгуулалтын сайд Владимир Якушев нар коронавирусы халдвар авчээ.

    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ