• Оросод коронавирусын таван өвчтөн нь эмнэлэгтээ шатаж нас баржээ

    2020-05-12

    Коронаьирусын халдвартай иргэдийн тусгаарлан эмчилж байсан Оросын Санкт Петербург хотын төв эмнэлэгт гал гарчээ. Улмаар эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд залгаатай байсан таван өвчтөн шатаж нас барсан байна.

    Гал гарч эхлэмэгц 150 өвчтөнг эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн боловч харамсалтай нь эрчимт эмчилгээний тасагт байсан таван өвчтөн шатаж нас баржээ. Гал түймрийн шалтгааныг амьсгалын аппаратыг зогсолтгүй ажиллуулсны улмаас халж,гал гарсан гэж албаныхан мэдээлжээ.

    Коронавирусын халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан эмнэлгийн зургадугаар давхраас цааш гал түймэр тархаагүй байна.

    Амьсгалын аппаратны хүрэлцээ муу гэсэн шүүмжлэлд өртсөний дараа Орос улсын эрүүл мэндийн салбар нь амьсгалын аппаратыг олшруулсан боловч Москва хотоос бусад эмнэлгүүдэд байгаа аппаратууд нь ихэвчлэн 1990 оны үед үйлдвэрлэгджээ. Харин гал гарсан гэж буй амьсгалын аппаратын хувьд саяхан үйлдвэрлэгдэж,өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр нь хүлээн авч суурилуулжээ. Санкт-Петербург хотод нийт 8,000 гаруй тохиолдол бүртгэгдээд буй.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ