Дөрөвдүгээр сард Дорноговь аймагт нэмэх 33 хүрч халсан бол Увс аймагт хасах 28 хүрчээ

2020-05-12

2020 оны дөрөвдүгээр сард хамгийн дулаандаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +33.0 хэмд хүрсэн бол хамгийн хүйтэндээ Увс аймгийн Зүүнговь суманд -28.0 хэмд хүрчээ.

Мөн аюулт үзэгдэл, ослын тохиолдол дөрөвдүгээр сарын байдлаар 1 762 удаа тохиолдлсн нь өмнөх оны мөн үеэс 312 (15.0%)-оор буурсан байна. Объектын түймэр 1 381 удаа гарсан нь өмнөх оны мөн үеэс 436 (24.0%)-гаар буурчээ.

Улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард мал, амьтны халдварт галзуу өвчний 51, боом өвчний 2 тохиолдол, шинэ төрлийн корона вируст (Covid-19) халдварын 38 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж:Үндэсний статискийн хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ