• ШИНЭ намаас 2020 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчидтэй танилц

    2020-05-12

    УИХ дахь ШИНЭ намын зөвлөл 2020 оны УИХ-ын сонгуульд сойх  нэр дэвшигчдийг олон нийтэд зарлалаа. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд дөрвөн эвсэл оролцоно. Тэдний нэг нь ШИНЭ эвсэл юм. УИХ дахь ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв  нам болон олон тооны ТББ нэгдэн, ШИНЭ  эвслийг байгуулсан.

    ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Өчигдөр ШИНЭ намын төв зөвлөл хуралдаж эвслийн намуудад олгогдсон квотын дагуу нэр дэвшигч нараа тодруулсан. ШИНЭ намд 34 квот буюу 34 мандат оногдсон. Нэр дэвшигч нараа тодруулахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн. Бусад намууд шиг мөнгөний шалгуурыг тавьсангүй. Нэг төгрөг төлсөн нэг ч нэр дэвшигч байхгүй.

    Мөнгөөр биш мэргэжил, мэдлэг эх оронч сэтгэл тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хийсэн ажлыг нь харгалзан үзэж тодруулсан хэмээн онцолсон.

    34 нэр дэвшигчээс 27 нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр олон нийтэд зарласан бол үлдсэнийг нь энэ долоо хоногтоо багтаан төв зөвлөлийн хурлаар эцэслэх юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ