• Трамп: Дэд Ерөнхийлөгч Пенс коронавирус тусаагүй

    Сүүлийн хоёр өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсээс коронавирусын шинжилгээг хоёр удаа авчээ. Энэ хоёр тохиолдолд үр дүн нь сөрөг байсан аж.

    Цагаан ордны эзэн Дональд Трамп “Тэр маш сайн байгаа” гэж албан тушаалтнуудаа энэ ажлыг сайшааж буйгаа хэлжээ. АНУ-д коронавирусын эсрэг тэмцэх ажлын хэсгийг ахалж байгаа Пенсийн COVID-19-ийн анхны шинжилгээ нь эерэг гарсан юм. Долоо хоногийн өмнө CNN телевизээр Цагаан ордонд алба хааж байгаа тусгай хүчний ангиас коронавирус олджээ гэж мэдээлсэн. “Өвчтөнүүдтэй холбоо тогтоосон хүмүүс шинжилгээ хийлгэсэн, тэр нь сөрөг байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ л бид тэднийг хорио цээрийн дэглэмд оруулсан” гэж Америкийн удирдагч олон нийтэд мэдээлсэн.

    Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д коронавирусын халдвараар 1.34 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 80 мянга гаруй хүн нас баржээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ