• МХЕГ:Хаврын улиралд мал амьтны түүхий цус,нойтон махыг идэж,хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    2020-05-12

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат коронавирусын цар тахалтай тэмцэж буй үед мал,амьтны гаралтай гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдэд анхаарууллаа.

    “Коронавирусын цар тахлын бусад төрлийн гоц халдварт,ялангуяа мал амьтнаас гаралтай өвчлөлд анхааралтай хандах хэрэгтэй байна. Сар гарангийн өмнө Ховд аймаг руу 2-3 ширхэг нойтон тарваганы мах оруулж ирж байсныг мэргэжлийн хяналт илрүүлсэн. Ийм тохиолдол Улаанбаатарт ч гарч байна.

    Хаврын улиралд амьтны түүхий цус уух нь биед сайн гэсэн байдлаар ханддаг.

    Гэтэл мал,амьтнаас гаралтай гоц халдварт өвчин гарах маш өндөр эрсдэлтэй. Ялангуяа тарваганы түүхий мах өндөр эрсдэлтэй.

    Гурван ширхэг нойтон тарваганы мах аваад ороод ирэхэд л мэргэжлийн хяналт илрүүлсний дараа Зоонозын үндэсний төвөө дуудаад,ариутгал явуулна,устгал явуулна гээд маш их ажил болдгийг ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллагуудад ажил нэмэхээс гадна өөрсдийгөө асар их эрсдэлд оруулж байгаагаа ард иргэд маань ойлгох хэрэгтэй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ