• Тавдугаар сарын 14-19-ний өдрүүдэд нийт 750 орчим монгол иргэдээ татаж авахаар болжээ

    2020-05-12

    УОК-ын Шуурхай штабаас гадаадын улсуудаас иргэдээ татаж авахтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ботсван,Танзан,Аргентин зэрэг дэлхийн өнцөг булан бүрт амьдран сууж байна. Ойрын хугацаанд дараахь хуваарийн дагуу иргэдээ татаж авахаар төлөвлөөд байна:

    1. Тавдугаар сарын 14-ний өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор нийт 170 орчим Монгол иргэдээ татан авна. Тавдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт газардана.
    2. Тавдугаар сарын 18-ны өдөр Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийт 160 иргэдээ татан авна. Тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарт газардана.
    3. Тавдугаар сарын 14-ний өдөр ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй оюутнуудаас эхний ээлжинд Улаан-Үдэ орчмоос 220 иргэнийг татан авна.
    4. Тавдугаар сарын 15-ны өдөр Эрхүү орчмоом 200 орчим оюутан,сурагч,иргэдийг татан авна.

    Иргэдийн нэрсийг УОК-оос гаргасан бага насны хүүхэдтэй,өвчтэй,жирэмсэн гэсэн таван шалгуураар шалган баталгаажуулах ажил хийгдэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ